СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-23

LIVE: Коронавирусийн халдварын 57 тохиолдол шинээр бүртгэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид

, ес нь сахиур, хоёр нь гэр бүлийн хүн, нэг нь захиргаа аж ахуйн ажилтан, харин нэг нь эмнэлгээс гарсан хүн юм.

Үлдсэн нэг тохиолдол нь Сэлэнгэ аймгийн нэг хүний давтан шинжилгээнээс илэрсэн бол бас нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнаас илэрсэн.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 274 болсон. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 1,063 болж, 541 хүн эдгэрэн, 513 хүн эмчлэгдэж байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, хоёрдогч хавьтал болон хавьтал болоогүй хүмүүсийг тус тусад нь тусгаарласан байгаа.

Ойрын хавьтлын нийт 1350 хүнийг тусгаарлан, шинжилгээ авсан бол хоёрдогч хавьтлын 800 гаруй хүн байгаа. " гэв.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: " Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэг дээр шинжилгээ авч ажиллаж байгаа. Шинжилгээний явцад ямар нэгэн алдаа дутагдал өнөөдрийн байдлаар гараагүй байна.

Улаанбаатараас шинжилгээ өгөөгүй нэг ч иргэн гараагүй байгаа. Цахим программ гацсантай холбоотой хүлээлт өмнө нь үүсээд байсан бол одоо ямар ч асуудалгүй болсон.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л. Мөнхтүшиг: "Арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар нийт 27,729 иргэнийг эх орондоо авчраад байна.

Бид нутаг буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг тогтмол хүлээж авч байгаа. Тиймээс дараагийн нислэгийг Өмнөд Солонгос улс руу үйлдэх болно. Гэвч одоогоор тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул ирэх сарын нислэгийн төлөвлөгөө хараахан батлагдаагүй байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.