СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Британийн хатан хааны гэр бүл цар тахлын үеийн дүрэм зөрчив

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хааны гэр бүл Английн Сандринхэм дэх цэцэрлэгт хүрээлэнд ням гарагт зугаалжээ. Энэ үеэр тэд коронавируст цар тахлаас сэргийлэх заавар зөвлөмжийг мөрдөөгүй нь шүүмжлэлд өртөж байна.

Зурган дээрээс харахад Кэмбрижийн гүн ханхүү Уильям, түүний гэргий гүнгийн авхай Кэйт Мидлтон нар хүүхдүүдийнхээ хамт цэцэрлэгт хүрээлэнд амны хаалт зүүгээгүй, хоорондоо зай барилгүй ойрхон явжээ. .

Тэд амны хаалт зүүх, зай барих дүрмийг баримтлаагүйн дээр зургаагаас дээш хүн цуглахыг хориглосон дүрмийг ч мөн зөрчжээ.

Их Британи улсад коронавирусийн халдвар хоногт хэдэн арван мянгаар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийт халдварын 2,1 сая тохиолдол бүртгэгдэж, 68,000 гаруй иргэн нас бараад байна. Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг Лондон болон Английн зүүн өмнөд нутагт дөрөвдүгээр түвшинд хүртэл чангалах шийдвэр гаргасан.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.