СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп цар тахлын үеийн тусламжийн багцыг өөрчлөхийг шаардав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын конгрессийн дээд доод танхимуудад коронавируст цар тахлын үед ард иргэдийн амьжиргааг дэмжих 900 тэрбум ам.долларын тусламжийн багц хөтөлбөрийг дэмжсэн. Улмаар Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж баталгаажуулснаар ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ гэж төлөвлөж байсан юм.

Гэвч . Мөн энэ багц нь тун ичгүүртэй, нэр төрийг нь унагасан, хэнд ч хэрэггүй шийдвэр болсон гэдгийг хэлжээ.

Трампын үзэж байгаагаар АНУ-ын иргэн бүрт 600 ам.доллар биш 2,000 ам.доллар олгох ёстой гэсэн саналтай байна. Ирэх нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгөх Трамп даваа гарагийн шөнө хуулийн төсөлтэй танилцах байсан боловч мягмар гарагийн шөнө цагаан ордноос хурцаар шүүмжлэн буруутгасан мэдэгдэл хийжээ. Трампын шаардлагад нийцсэн хуулийн төсөл боловсруулахгүй юм бол дараагийн сонгогдсон эрх баригчдад хуулийг төслийг үлдээх шаардлагыг тавьжээ.

Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намын конгрессийн гишүүд уг төсөл дээр долдугаар сараас хойш ажилласан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.