СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-23

“Орчны бохирдолыг бууруулъя” аян 21 хоногт амжилттай болж өнгөрлөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Орчны бохирдлыг бууруулъя” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 1-20-ны хугацаанд зохион байгууллаа.

Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны мэргэжилтэн, дэслэгч Г.Түмэн-Од:

-. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Хөрсний бохирдол хүнд металл, нян, хог гэсэн гурван хүчин зүйлээс үүдэлтэй. Хүнд металлын бохирдол томоохон хогийн цэгүүдийг дагаж бий болдог. Нянгийн бохирдлын тухайд яалт ч үгүй гэр хорооллын нүхэн жорлонтой холбогддог.

Хөрсний бохирдол амьд организмоос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдол гэдэг нь дэлхий нийтийн асуудал болсон. Ганц манай улс хөрсний бохирдол яриад байгаа юм биш.

Манай улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарттай. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Энэ бүгдээс үүдээд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байгаа.

Нийслэл Улаанбаатар хотод 1990 онд хөрсний бохирдлын анхны судалгааг хийж эхэлсэн байдаг. Түүнээс хойш олон удаа судалгаа хийсэн. Нянгийн бохирдол 88 хувьд хүрсэн. Гэхдээ энэ нь хэлбэлзэлтэй. Зуны улиралд хөрсний бохирдол ихээр гардаг. Өвөл бохирдол харьцангуй бага.

Хүнд металлууд хорт хавдар үүсгэдэг

Цаашлаад цусан суулга, халдварт саа, вирусийн халдвар, боом, шар өвчин, гэдэсний халдварт өвчлөл үүсгэнэ. Хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах, саажихад хүргэх аюултай.

Хог хаягдлын тухай хуулийн 43.1.4 дүгээр зүйл, 43.1.6 зүйлд зааснаар “Зориулалтын бус газар болон тогтоосон цэгээс бусад газарт, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон бүс, үерийн далан зэрэг газарт хог хаясан иргэнийг 50 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгох” заалт бий.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.