СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-22

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн албан бичиг ямар үнэтэй вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Төмөр зам дагасан цар тахлаас үүдэн төмөр замчдыг доромжилсон гэх нэр зүүсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар өнөөдөр байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд дургүйцлээ илэрхийлжээ.

Учир нь тэдний харьяалагддаг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийнхээ нэрийн өмнөөс УБТЗ-ын ҮЭХ-нд хандан уучлал эрсэн байна. 

Хэргийг сануулбаас, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар чуулган дээр "Төмөр зам тахлын голомт боллоо. Найр наадам хийж байгаад халдвар тараасан байна. . Хариуд нь тэд Ж.Пунцагийн авлигачийг баталсан шүүхийн захирамжийг дэлгэж байсан юм. 

Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол УБТЗ ХНН-ээс ирсэнд, байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүддээ мэдэгдэлгүй албан бичиг үйлдсэнээр барахгүй "Нэр бүхий гишүүдтэй биечлэн уулзаж, ёс зүйн асуудлаар сануулга өгсөн болно" хэмээн хачирлажээ. Харин энэ бичгийг харсан Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар эвэртэй туулай үзсэн мэт гайхацгааж, дуу нэгтэйгээр "Надтай уулзаагүй. Авлигачийн өмнөөс уучлал гуйдаг ёс зүй байхгүй" хэмээн байр суурин дээрээ хатуу зогсохоо мэдэгдэв. 

Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байнгын хорооны гишүүдийн өмнөөс УБТЗ ХНН рүү уучлал эрсэн албан бичиг илгээсэн болж таарлаа. Энэ бичиг ямар үнэ хүрсэн болоод байнгын хорооны дарга дур мэдэн илгээгээ юм бол...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
64.119.16.192

Та нар наад нэг тулга тойрсон яль шальгүй хэрүүл маргаанаа болиод төрийнхөө ажлыг хийлдээ. Эсвэл хийх ажилгүй тийм их завтай хүмүүс байдаг юм уу.

Зочин
4 жилийн өмнө
66.181.179.95

Ккк. МТЗҮЭХолбоонд нь биш нэг жижиг салбар хороонд нь илгээсэн бна. Ингэж жижгэрэх гэж.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.