СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ коронавирусийн үеийн тусламжийн 900 тэрбум ам.долларын багц баталлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд коронавируст цар тахлын үед ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 900 тэрбум ам.долларын тусламжийн багцыг дэмжсэн. Үүнээс хэдхэн цагийн дараа Сенатын танхимд саналыг дэмжснээр Америкийн Засгийн газар цар тахлын үед иргэддээ 900 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болж байна.

Төлөөлөгчдийн танхимын 359 гишүүн дэмжиж, 53 гишүүн эсрэг санал өгсөн бол Сенатын танхимд 92 гишүүн дэмжиж, 6 гишүүн татгалзжээ.

Энэ багцад иргэдэд бэлэн мөнгө тараах болон ажилгүйчүүдэд зориулсан хөтөлбөр, бизнесийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон салбарын тусламж багтжээ. Ирэх есөн сарын хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны санд 1,4 их наяд ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ. Парламентын дээд доод танхимуудад тусламжийн багцыг дэмжсэн тул Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй гарын үсэг зурж баталгаажуулснаар хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлт байна.

Дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден тусламжийн санг таатайгаар хүлээн авсан ч конгрессийн гишүүд шинэ онд өөрийнх нь санаачилсан Ковид-19-тэй тэмцэх багц төлөвлөгөөг дэмжихийг хүсч байна.

Урьдчилсан тооцооллоор Америкийн 12 сая иргэн ажилгүйдлын тэтгэмжээ авч чадахгүй хүрээд байна..

Багц хуулийн задаргааг хийвэл Америкийн ихэнх иргэдэд тус бүр 600 ам.долларыг нэг удаа бэлнээр олгоно. Долоо хоног бүр 300 ам.долларыг ажилгүйдлын тэтгэмжид төлнө. Энэ хөтөлбөр ирэх хавар хүртэл хэрэгжинэ гэж тооцоолжээ. Харин бизнесийн салбарынхан болон вакцины түгээлт, сургууль, түрээслэгчдэд нийт төсвийн 1/3 буюу 300 тэрбум ам.долларын дэмжлэгийг үзүүлэх юм байна. Ирэх долоо хоногоос эхлээд 600 ам.долларын тусламжийг иргэдэд олгож эхлэх юм байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.