СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-22

Монголын 50 жолооч БНХАУ-ын Эрээн хотод байрлаж, ачаа зөөнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол улс БНХАУ хооронд хиллэж буй авто замын хилийн боомтод ажиллаж ачаа тээврийн нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлд уулзалт яриа хэлэлцээ хийсэн байна.

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө зөвхөн Замын-Үүд боомтоор БНХАУ-ын талаас өдөрт 20 машин Монгол улсын хил рүү нэвтэрч, Монгол улсаас БНХАУ-ын Эрээн боомт руу мөн 20 машин нэвтэрч байжээ. Үүний шалтгаан нь Монгол улсад коронавирусийн дотоодын халдвар гарч эрсдэл нэмэгдсэн учраас БНХАУ-ын тал хилийн нэвтрэх хэсэгтээ хяналт шалгалтыг нэмэгдүүлж, нэг автомашиныг ариутгах хугацааг нэмэгдүүлсэн. Мөн монгол жолооч нарыг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн зэрэг бэрхшээл тулгарсан юм.

Харин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод очиж ажиллаж, холбогдох албан тушаалтнуудтай утсаар ярьж, цахим уулзалт хийсний үндсэн дээр зохих арга хэмжээг газар дээр нь авч эхэлсэн байна.

Тухайлбал, БНХАУ-ын талаас ачаа тээврийн автомашиныг жолоодож хоёр улсын хилийн 0 цэг дээр аваачих 50 жолоочийг БНХАУ-ын талд байршуулах шаардлага тавьжээ. Энэ шаардлагын дагуу БНХАУ-ын Эрээн хотод байсан 21 жолоочид уг ажлыг хариуцуулж, нэмж 32 жолоочийг БНХАУ-ын Эрээн хот руу гарган БНХАУ-ын талд тусгаарлагдах 14 хоногийн зардлыг зохицуулсан байна.

Уг цэгээс Монголын талд буй монгол жолооч нар ачаатай автомашиныг жолоодон Монгол улсын хилээр гаргана. Харин Монголын талаас ачаатай автомашиныг мөн жолоодож хоёр улсын хилийн 0 цэг дээр аваачиж үлдээх бөгөөд уг автомашиныг БНХАУ-ын талд буй Монгол улсын 50 жолооч мөн авч цааш яван БНХАУ-ын хилээр нэвтрэх зохицуулалтыг хийжээ.

Тухайлбал,

Удахгүй тусгаарлалтанд буй 32 жолооч гарсан нөхцөлд уг машины тоо нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн БНХАУ-ын авто машин ариутгаж буй нэг гарцыг нэмэгдүүлж 2-3 гарцтай болох хүсэлтийг Монголын талаас тавьжээ. 

Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор голлон уул уурхайн бүтээгдэхүүн гарч буй бөгөөд уг боомтоор нэвтрэх хүчин чадлыг хоёр талдаа зөвшилцөн нэмэгдүүлэх чиглэлийг мөн ярилцаж тохиролцсон байна. Энэ нь экспортын гол бараа бүтээгдэхүүнийг зогсоохгүй байх чиглэлд Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг гэж албаныхан тодотгож байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Punsa
3 жилийн өмнө
192.82.78.108

Achaagaa awmaar bainaa yaahwee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.