СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-22

QR код шинэчлэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. . Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм. Нийслэлийн Онцгой комиссоос энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. 

УОК-ын өчигдрийн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ". Тиймээс иргэд Засгийн газраас гаргасан гэртээ байх шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Улаанбаатар хотод 411 мянган өрх байдгаас 205280 өрх автомашинтай. 12-р сарын 23-наас эхлэн үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ. 

Ингэснээр. Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэг автобусанд 12-15 хүн суулгах зохицуулалт хийнэ. 

Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд такси үйлчилгээний 800 гаруй автомашинд QR код олгоно. Такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн, одоо эрүүл мэндийн дэглэм мөрдүүлээд 12-р сарын 23-наас эхлэн 800 такси, 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна. 

Нийтийн тээврээр зорчиход иргэд картаа цэнэглүүлэх хэрэг гарна. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй" хэмээсэн. 

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:

  • Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  • Банкны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  • Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.