СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-22

Цахилгаанаа хэмнэсэн эзэгтэйг шалгаруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх "Бид мартахгүй" клубээс “Эх оронч байх нь- Энгийнээс эхтэй” уралдаан зарлажээ. Уг уралдаан нь цахилгаан дулаанаа хэмнэлттэй хэрэглэх, оновчтой ухаалаг шинэ санаа, санаачлагыг дэлгэрүүлэх зорилготой бөгөөд “Арвич, хямгач эзэгтэй” шалгаруулах юм байна. 

Зорилт, үйл ажиллагааны чиглэл: 

Засгийн газраас айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020.12.01-нээс 2021.07.01-нийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх шийдвэрийг гаргасан. Энэ үед иргэд, өрх гэрийн эзэгтэй нарын эх оронч ухамсар сэтгэлгээг нэмэгдүүлж, зөв оновчтой дадлуудыг бий болгож, эрчим хүчний үйл ажиллагааны жигд ажиллагааг хангахад дэмжлэг болох, өөрсдийн арвич, хямгач амьдрах ухаанаа үр хойч үедээ үлгэрлэх сургах бодит үр дүнд хүргэх зорилготой ажээ. 

Уралдаанд оролцогч эзэгтэйд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:

1.     Өдөр тутмын цахилгааны хэмнэлт гаргах аргачлал бий болгон хэвшүүлж, үйл ажиллагааны явцын үнэлгээний тэмдэглэлтэй байх;

2.     Сарын эцэст өнгөрсөн оны мөн үеийн цахилгааны зарцуулалт, төлбөрийн байдалд харьцуулалт хийж тэмдэглэх;

3.     2019 оны төлбөрийн хуулга, баримт, хамрагдах хугацааны цахилгааны хэрэглээний баримт (харьцуулалт хийхэд ашиглана).

Хугацаа: 2020 оны 12 сарын 21-нээс 2021 оны 03 сарын 01.

Дүгнэх журам, шагнал урамшуулал:

Шалгаруулалтад оролцох материалыг 2021 оны 03 сарын 01-нээс 03 сарын 03-ны өдрүүдэд цахимаар хүлээж авна.

Шагналыг Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд, МЦНХ-ны удирдлага, комиссын бүрэлдэхүүн гардуулна.

Жич: Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

Тэргүүн байранд орсон оролцогчдын хэмнэлт гаргасан арга, туршлагыг түгээн дэлгэрүүлж, нийтэд сурталчилна.

Уралдаанд оролцогчдыг шагнах:

1 дүгээр байр, нэг хүн.

–       Эрчим хүчний сарын дундаж хэрэглээний төлбөрийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн шагнал;

–       “Багабаян-энхийн төлөө цогцолбор төв” амралтанд гэр бүлийн хамт нэг хоног амрах эрхийн бичиг.

2 дугаар байр, нэг хүн

–       Эрчим хүчний сарын дундаж хэрэглээний төлбөрийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн шагнал;

–       “Багабаян-энхийн төлөө цогцолбор төв” амралтанд гэр бүлийн хамт нэг хоног амрах эрхийн бичиг.

3 дугаар байр, нэг хүн

–       Эрчим хүчний сарын дундаж хэрэглээний төлбөртэй тэнцэх мөнгөн шагнал;

–       “Багабаян-энхийн төлөө цогцолбор төв” амралтанд гэр бүлийн хамт нэг хоног амрах эрхийн бичиг.

Материал хүлээж авах хугацаа, хаяг:

Шалгаруулалтад оролцох материалыг 2021 оны 03 сарын 01-нээс 03 сарын 03-ны өдрүүдэд bidmartaagui@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Уралдаанд оролцогч өөрийн амьдран суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг материалд  хавсаргаж ирүүлнэ.

Холбоо барих утас: 70002669, 98100500.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.