Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл 66.7 км хатуу хучилттай авто замд арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Ажлын хэсэг ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
Энэхүү авто замын барилгын ажлыг концессын “барих-шилжүүлэх” гэрээ байгуулж, 2015 онд эхлүүлсэн боловч ажлын явц хангалтгүй байсан тул 2019 онд Засгийн газраас шийдвэр гарган, концессын эрхийг “Макс рөүд” ХХК-д шилжүүлснээр зам барилгын ажлыг эрчимжүүлэх боломж бүрджээ. Зам барилгын ажлын гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК:
Үргэлжлүүлэн замын бэхэлгээ, цэвэрлэгээ, заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, зам барилгын ажилд ашигласан шороон материалын орд газруудыг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгснөөр ажлын хэсгийн 100 хувийн саналаар тус замыг ашиглалтад оруулсан байна.
Уг зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагчид, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх боломжийг нээн өгч, орон нутаг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.