СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-21

LIVE: Орон сууцны хорооллын хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээ 23 хувиар буурчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс, улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ.

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: Өнгөрсөн хоногийн хугацаанд эрчим хүчний ачаалал 1239 мВт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 180 мВт-аар илүү  нэмэгдсэн байна. ОХУ-ын 197 мВт чадлыг авчээ.

Өнгөрсөн хоногийн хугацаанд хэрэглэгчид нийт 20.3 сая квт.ц хэрэглэжээ. Хэрэглээний хувьд өсөлт гараагүй ч оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний систем нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд: Цахилгаан эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээнд нэмэгдэж байна. . Харин зуслан, Улаанхуарин чиглэлд цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихэссэн байна.

Эдгээр найман цэгт ажиллаж амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт их ачаалал нэмэгдэх юм бол эрчим хүч хязгаарлах эрсдэлтэй гэдгийг дурдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.