Коронавируст цар тахлын үед олон хос мөрөөдлийн хуримаа хийж чадалгүй цуцалж, зарим нь хойшлуулж байна. Харин Малайзын хос мөрөөдлөө биелүүлж 10,000 зочинтой хурим хийжээ.
Малайзад коронавирусийн халдварын тохиолдол 93,000 давж, аливаа томоохон арга хэмжээнд дээд тал нь 20 хүн цуглахыг зөвшөөрсөн байна. Харин нөлөө бүхий улс төрчийн хүү автомашинтай 10,000 зочинтой хурим хийж чаджээ.
Өнгөрсөн ням гарагийн өглөө шинээр гэрлэж буй хос нийслэл Куала Лумпур хотын өмнөд хэсэг дэх Путражаяа хот дахь Засгийн газрын ордны өмнө эцэг эхийн хамт зэрэгцэн зогсчээ. Энэ үед 10,000 орчим машин зөрөн өнгөрсөн бөгөөд ингэхдээ бүгд цонхоо буулган хосод баяр хүргэн мэндчилжээ. Ингэхийн тулд хуримын эзэд гурван цаг гаруй гадаа зогсчээ.
Сүйт залуу Тэнгку Мухаммед Хафиз болон сүйт бүсгүй Ошиан Алажиа нар зочдодоо хүндлэл үзүүлсэн байна. Сүйт залуу нь Малайзын Засгийн газрын гишүүн асан, нөлөө бүхий улс төрч Тэнгку Аднаны хүү ажээ. Тэрээр 10,000 машин өнгөрсөн ба би болон миний гэр бүл биднийг ойлгосон явдалд маш их баярлалаа гэжээ.
Хуримын өдрийн маргааш нь сүйт залуугийн аавыг 500,000 ам.долларын хахууль авсан хэрэгт буруутган, шүүхээс нэг жил хорих ял, өндөр хэмжээний торгууль ноогдуулсан харамсалтай хэрэг тохиолджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.