СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-21

LIVE: 14 хоногийн хатуу хөл хорио тогтоов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

УОК-оос хөл хориог дахин 14 хоногоор сунгах хүсэлтийг Монгол улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлсэн. Энэ саналыг Засгийн газар хүлээн авч энэ лхагва гарагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгалаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06 хүртэл өмнө ажиллах 13 чиглэлийн байгууллага дээр хүүхэд хамгаалал болон зарим төрийн байгууллагын үйлчилгээг нэмж, нийт 15 байгууллагаас бусдын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэв. 

Шадар сайд Я.Содбаатар: 

-УОК-оос эрсдэлтэй байгууллагуудын жагсаалтыг гаргасан. . Сөүл чиглэлд энэ сарын 25-нд хийхээр төлөвлөж байсан нислэгийн цуцалсан. 

Яагаад өнөөдөр биш нөгөөдөр хөл хорио тогтоох гэж байна вэ гэхээр иргэдийн хувьд энэ 48 цагийн хугацаанд ажлаа амжуулах, орох хөдөлгөөнөө хийх боломжийг олгож байгаа юм.  

-Вакцин хэзээ орж ирэх вэ. Засгийн газар аль вакциныг оруулж ирэхээр төлөвлөж байна? 

-Гурван янзын арга замаар ажиллаж байна. Нэгд, НҮБ болон ДЭМБ-тай яриа хэлцэл хийж байна. . Өмнө нь бид гуравдугаар улиралд багтаан оруулж ирнэ гэж төлөвлөж байснаа наашлуулсан. Хоёрт, хоёр хөрш болон Азийн зарим орнуудтай яриа хэлцэл хийж байна. Эндээс тодорхой тооны вакцин орж ирнэ. Гуравт, вакцин үйлдвэрлэж байгаа АНУ болон Европын орнуудын компаниудтай яриа хэлцэл хийж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

-Цурманд нь орууллаа гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэтэл яагаад дүүргийн эмнэлгээс гарав? 

-11 сарын 11-нд илэрсэн тохиолдол өдрийн 40,50 байсныг бид өдрийн нэг, хоёр болгож хумисан. . Гурав дахь шинжилгээгээр илэрсэн гэсэн үг. 

Эрсдэлтэй бүлгийн 70 000 хүнд шинжилгээ хийсэн. Сайн дурын 60 000, орон нутаг руу зорчих иргэд болох 100 000 хүнд шинжилгээ хийсэн. Гэтэл

-Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг явуулахад хэрхэн анхаарч байна? 

-Тусгай журам үйлчилж байна. Ээлж солигдоод 11-12 хонож байна. Нэг ээлж 21 хоноод солигддог. Уул уурхайн салбарт одоогоор хүндрэлтэй зүйл гараагүй байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

-. Бид халдвар өргөн хүрээнд тархах эрсдэлтэй байгаа учир 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна. 

-Нийслэлийн бүх өрхөөс нэг, нэг хүнд шинжилгээ хийж болохгүй юу? 

-Нийслэлийн 415 мянган өрхөөс шинжилгээ авна гэдэг бол утгагүй арга барил. Халдвар нийтийг хамраагүй. Голомтлоод байна. 

-Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөр дүүргийн хүн хэвтэн эмчлүүлж байснаас халдварыг алдсан гэсэн ярианы тухайд? 

- гэж ойлгож болно. Хувийн эмнэлэг учир дүүрэг харгалзахгүй үйлчилнэ.

Бид эргэлтийг хязгаарлаж байгаа. Сүүлийн халдварын нууц үе дуусах хүртэл гэж тооцон 14 хоногийн хөл хорио тогтоож байна. Хөл хориог сунгах, цуцлах эсэхийг тухайн үед нь шийднэ. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 

-. Хүлэмжийн ногооны импорт, махны экспортыг зогсоосон. 

Хэдийгээр дотоодын аж ахуйн нэгжүүд өдөрт 500-550 мянган өндөг үйлдвэрлэж байгаа боловч, хэрэгцээг хангаж чадахгүй байна. Иймд өнөөдөр ОХУ-аас дөрвөн вагон өндөг орж ирлээ. Мэдүүлгээ өгөөд ачигдаж байгаа найман вагон өндөг бий. Өмнө нь тир /том оврын ачааны машин/-ээр зөөдөг байсан өндгийг одоо вагоноор зөөж байгаа учир хангалт удааширч байна. Хүнсний хангамж дээр санаа зоволтгүй гэж иргэддээ хандан хэлмээр байна. 

Нийслэлийн орлогч Ж.Сандагсүрэн: 

-. Хүргэлт эрсдэлтэй учир зөвшөөрөхгүй. Архи, согтууруулах ундаатай холбоотой шийдвэрийг НОК-оос танилцуулна. Ер нь согтууруулах ундаа бол татвартай холбоотой асуудал болохоос иргэдийн тулгамдсан хэрэгцээ биш гэж хот үзэж байгаа. 

Автобусны картыг ХААН гм банкаар цэнэглэж болно. Сунгалт хийх зарим цэгийг нээх талаар яригдаж байна. Жолоочид бэлэн мөнгө өгч болохгүй. Бэлэн мөнгө өгөхөөр болбол өгөхгүй зорчих хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.