СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-12-21

Харвардын Менежментийн хөтөлбөрийн нээлт боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Байгууллагын гүйцэтгэх удирдлага, дунд шатны менежерүүд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.

бөгөөд энэхүү ажлын эхлэл болгож уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг сургалт-хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн орчин, шинэ нөхцөлд хэрхэн тэсч үлдэх, үүнд компаниудын гүйцэтгэх удирдлагууд ямар үүрэгтэй талаар илтгэл тавилаа.

“Зогсолтгүй хөгж, Сорилтыг удирд” уриатай “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэгт Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд уригдан оролцож байна. Тухайлбал М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэг, Анд Глобал ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Хос-Эрдэнэ, Мобиком корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг нарын СЕО нар бизнес зогсонги байдалд орсон, нөхцөл байдал тодорхойгүй энэ цаг үед хэрхэн ухаалаг шийдэл олох, бизнесээ хөрвүүлэх талаар туршлагаа хуваалцаж, гарц шийдэл санал болголоо.

Хэдхэн хоногийн өмнө Харвардын менежментийн курсыг Монголд албан ёсоор явуулахаар тус сургуулийн Паблишингийн менежерүүд болон гүйцэтгэх удирдлагын манлайллын холимог хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Харвард Бизнес сургуулийн паблишингийн дэд ерөнхийлөгч Николас Грант Клэйтон болон Ази Номхон Далайн орнууд хариусан захирал Пердип Кумар нар гарын үсэг зурсан юм.

Гэрээний хүрээнд Танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн захирлууд, удирдах албан тушаалтнуудад манлайллын сургалтын хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.