УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Шүүхийн тухай хууль болон БОАЖЯ-ны 2020-2024 онд авч хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалт, түүний төлөвлөгөө, санхүүжилттэй танилцан, хэлэлцсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон, маргааш Байнгын хороодоор хэлэлцэх учир өнөөдөр бүлэг дээр танилцууллаа.
2020 оны сонгуулиар манай нам ард түмэндээ нэг зүйлийг амласан. Тэр нь шударга ёс тогтоох. Нийгэмд шударга ёс тогтооход шүүхийн салбар чухал үүрэгтэй. Шүүхийн тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлах ёстой.
Хоёр дахь асуудал нь БОАЖЯ-ны ирэх дөрвөн жилийн томоохон бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа. Бүлэг яамдын хийх ажлын төлөвлөгөөтэй ээлжлэн танилцаж байгаа. БОАЖЯ зургаа дахь яам. Салбарын сайдын мэдээллийг сонсож, өөрсдийн санал дүгнэлтийг хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уул нь УИХ , ЗГ ыг нь ард олон нийтийн санал асуулгаар сонгогдог, тэднийг төлөалдөг ардын нам ,ардын засаг гэж хэлэгдэж үнэлэгдэж, түмнээ төлөөлж шийдвэр гаргаж явах ёстой байтал намын шийдвэр,зөвлөмж тогтоолоор 30 жил явж ирлээ.Гэтэл энэ нь байгаа оносон хэр олон бэ? Яг л ойд төөрсөн хүн шиг.