СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: А.Дашцэрэн: Халиа үүсдэг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүрэн боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж 22 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн талаарх сурвалжилгыг хүргэсэн билээ.

Тэгвэл халиа дошингийн талаар ШУА-ИЙН Цэвдэг судлалын салбарын дарга Ph.D А.Дашцэрэнтэй ярилцлаа.

Тэрбээр “. Иймэрхүү халиа үүсдэг бүс нутагт ургамлан бүрхэвч маш сайн ургаж, ус чийг ихтэй, экосистем маш сайн байдаг тул цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах бүрэн боломжтой.

Судалгаагаар халиа үүсдэг газар бүс нутагт цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар ургамлын ургалт маш сайн байдгийг тогтоосон. Зундаа усан сан, өвөлдөө коток хэлбэрээр олон нийтийн амарч зугаалах газар болгож болно.

Манай улсын хувьд хот төлөвлөлт буруу хийсний улмаас халиа, дошиотой газар нутагт ард иргэд суурьшиж, үүнээс болж хашаа байшингаа усанд автуулах тохиолдол их байна” гэлээ.

Иймд олон жил халиа үүсэж байгаа газарт амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломж байгааг холбогдох албаныхан дурдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.