СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зул сарын бэлгэнд $5,600-ын цайны мөнгө үлдээжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Америкийн Охайо мужийн зоогийн газрын ажилтнууд зул сарын баярын бэлгээ авчээ. Үл таних нэгэн үйлчлүүлэгч амттай зоогоор үйлчлүүлснийхээ дараа 5,600 ам.доллар үлдээгээд бүх ажилтнуудыг хувааж авахыг хүссэн байна.

Зул сарын Санта мэт өгөөмөр үйлчлүүлэгч нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд энэ сарын 12-ны өдөр Толедогийн “Соук газар дундын тэнгисийн гал тогоо”-нд оройн зоог барьжээ. . Ингэхэд ажилтан нэг бүр 200 ам.долларын цайны мөнгийг зул сарын бэлгэнд авсан байна.

Уг зоогийн газрын эзэн, ахлах тогтооч Мусса Саллух энэ тухай мэдээд маш их уйлсан гэжээ. Учир нь хамтран ажиллагсад нь гэр бүл шиг болсон тул үргэлж нэгэндээ санаа тавьдаг гэжээ. Энэ удаагийн цайны мөнгөөр ажилчид нь хүүхдүүддээ гацуур модны доор тавих бэлэг бэлдэх боломжтой болсон нь гайхалтай явдал хэмээн ярьсан байна. Цар тахлаас болоод эдийн засаг, бизнесийн байгууллагын ажилчдын орлого буурч, олон ажилтан нь хүүхдүүддээ зул сарын бэлэг авч өгөх мөнгөгүй болсон байжээ.

Саллух зоогийн газраа 2019 оны аравдугаар сард нээсэн боловч цар тахлын хүнд үетэй нүүр тулж, тэмцэж яваа бусад бизнес эрхлэгчдийн нэг юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.