Нийслэл хотын иргэд амралтын өдрүүдэд агаар салхинд гэр бүлтэйгээ хамт гарах болсон. Мэдээж агаар салхинд гарах нь дархлаа сайжруулах ч олон хүнтэй газраар бөөгнөрөл үүсгэж байгаа тул Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос уул, гол руу иргэдийг олноороо зорчуулахгүй байхад шаардлага тавих болжээ.
Ингээд тус дүүргийн Онцгой комиссоос иргэд уул, гол руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгаж, бөөгнөрөл үүсгэж байгаа тул Богд уул руу гарахыг түр хугацаанд хориглоод байна.
Дэлхий нийтийг түгшээж буй халдварт өвчнөөс улс нийтээрээ сэргийлэхийн тулд иргэд дор бүрнээ өөрсдийгөө сайн хамгаалж, олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байхыг дахин анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За солиотой юм ярих юм
Иш чааваас. Явах газаргүй хашаалж авцгаацсан биз дээ. Ганцхан нарийхан ам үлдсэн. Тэр рүү нь иргэд очихоор бөөгнөрөл үүсэхгүй яах вэ дээ. За за бүгдээрээ хохь нь