СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Франц улс Их Британийн боомтыг 48 цаг хаалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн зүүн хойд нутаг дэвсгэрт мутацид орсон SARS-CoV-2 шинэ вирус хурдацтай тархаж, хяналтаа алдсантай холбогдуулан Франц улс руу ачаа тээвэрлэдэг хилийн гол боомт Доверыг 48 цагийн турш хаах шийдвэрийг гаргалаа. .

Францын Засгийн газар Их Британид мутацид орсон вирусийн тархалт хурдацтай байгаа тул өдөрт мянга мянган ачаа тээврийн хэрэгсэл зорчдог боомтоос тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хориглоод зогсохгүй бусад зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоолоо. Францын Засгийн газар Их Британиас тээвэр хүлээж авахгүй байгаа ч Францын тээврийн хэрэгслүүд Их Британид нэвтэрч байна. Гэхдээ халдварын эрсдэл өндөр байгаа тул жолооч нарыг гадуур сул чөлөөтэй явахгүй байхыг анхааруулжээ.

Өнөөдөр Европын Холбооны эрх баригчид шуурхай хуралдаан зарласнаас гадна Их Британийн сайд нар, холбогдох албаны хүмүүс шуурхай хорооны хуралдаан зарлаж, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлнэ.

Зул сарын баярын өдрүүдэд Их Британийн Довер, Францын Калайс боомтуудаар хоногт 10,000 ачааны машин зөрөн өнгөрдөг. Гэвч уг хөдөлгөөнийг хязгаарласнаар хүнсний хангамж дутагдах, Их Британийн бараа бүтээгдэхүүн Европ тивд зарагдах нөхцөл бололцоог хязгаарлаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.