СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-21

Монголчуудын дийлэнх хувь нь ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилж, нас бардаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Дээрх тоон мэдээллээс харахад Монгол улсын хүн амын дийлэнх  хувь нь ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилж  амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа бөгөөд уг өвчнөөр өвчлөх  эх үүсвэр нь хөрсний бохирдолтой шууд хамааралтай байдаг байна. 

Тодруулбал:  Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, газар дээрх хуурай нойтон хог хаягдал, утаа тортог, хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэргээс шалтгаалан бохирддог бөгөөд Бохирдлын гол үзүүлэлт болох хүнд металууд нь хөрсөнд удаан хугацаанд хадгалагдаж. Улмаар ногоон ургамалд шимэгдэх замаар мал, амьтан, хүнс тэжээлийг бохирдуулдаг.
Хүмүүс бохирдсон хөрсөнд шууд гар хүрснээр тухайн хөрснөөс ууршин гарах хорт бодисын нөлөөллөөр амьсгалын замын халдварт өвчин тусдаг.

Түүнчлэн хөрсийг хамгийн ихээр бохирдуулж буй “Нүхэн жорлон”-д хуримтлагдсан ялгадсын шингэн хэсэг нь ууршиж агаарт шивтрийн хий дэгдээхээс гадна хөрсөнд шингэдэг бол өтгөн нь газарт /нүхэн жорлонгын ёроолд/ тунан  нян бактерь үүсгэж биологийн задрал явагдах үед хүлэмжийн хийг агаарт дэгдээн  хүн, мал, амьтны өсөлт зогсолтод сөргөөр нөлөөлдөг байна.  

Тиймээс Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороотой хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяны хүрээнд хөрсний бохирдолтой тэмцэж,  иргэн бүрийг ухамсарыг төлөвшүүлэхэд анхаарч урьдчилан сэргийлэхгүй ажлуудыг эхлүүлээд байна.

Иймд иргэн хувь хүн бүр хөрсний бохирдолтой тэмцэж, урьдчилан сэргийлэхгүй бол газрын судал бүрээр нян бактерь үржиж, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, таны эрүүл мэнд, амьдрах орчинд хохирол учирсаар байх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.