СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-20

LIVE: Ц.Атаржаргал: Гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг зогсоож чадвал эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж чадна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс, улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ. 

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: 

Өнгөрсөн хоногт манай улсын эрчим хүчний хэрэглээ 1248 мВт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал найман хувиар өсчээ. Айл өрх, албан байгууллагууд цахилгаан халаагуур их ашиглаж буйтай холбоотойгоор импортолж буй эрчим хүчний хэрэглээ өмнө үеэс хоёр дахин өслөө.

Харин өмнөх өдөртэй нь харцуулбал 33 мВт-аар буурсан эерэг үзүүлэлт гарлаа. Өнгөрсөн хоногт манай улсын эрчим хүчний хэрэглээ 900-1200 мВт-д хэлбэлзлээ. Шөнийн 01.00 цагаас хойш 938 мВт болж хэрэглээ буурсан.

Манай улсын эрчим хүчний хэрэглээ оройн 17.00 цагаас эхлэн тасралтгүй өсч эхэлдэг. Энэ үед айл өрхүүд хоол ундаа хийхээс эхлээд гэр орноо дулааруулахын тулд цахилгаан халаагуураа залгадгаас үүдэн хэрэглээний өсөлт огцом өсдөг. Тиймээс энэ цагт эрчим хүчний хэрэглээгээ аль болох бууруулж байхыг ард иргэдээсээ хүсэж байна.

ДҮТ ТӨХХК-ийн диспетчер инженер Д.Цэрэнбат: 

Яг одоогийн байдлаар эрчим хүчний хэрэглээ 1117 мВт байна. Өчигдрийн яг энэ цагтай харьцуулахад бага ч гэсэн буурсан байна. Өчигдөр импортоор 161 мВт эрчим хүч авч байсан бол өнөөдөр 140 мВт болж буурчээ. Энэ нь эрчим хүч хамгийн их ашигладаг томоохон 50 аж ахуйн нэгж хэрэглээ бууруулж буйтай холбоотой. Иймд эрчим хүчээ яг оргил цагт хэмнэхийг бууруулахыг уриалж байна.

УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд:

Хэрэглээний өсөлтийг задлаад үзвэл зуслан чиглэлд өсөж, харин нисэх, яармаг орчмын хэрэглээ буурчээ. Өчигдөр 70047004 дугаарын утсанд 3100 дуудлага ирсэн нь өмнөх өдрөөсөө буурсан үзүүлэлт байлаа.

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: 

Уламжлал ёсоор та бүхэндээ эрчим хүчний хэрэглээ бууруулах зөвлөгөөг өгье. Барилга, гэр орныхоо дулааны алдагдлыг бууруулж чадсанаар та бүхний хэрэглээ огцом буурах боломжтой. Тиймээс та бүхэн хана, дээвэр, шалны хийц, суурь, хаалгаа, цонхоо сайтар дулаалж, дулаан алдагдлыг зогсоож чадвал эрчим хүчний хэрэглээ огцом буурна.

Дулааны алдагдлаа зогсоогоогүй тохиолдолд та бүхэн цоорхой саванд ус хийж байгаатай адил гэр орноо ямар ч халаагуураар халаагаад дулаахан байлгаж чадахгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.