СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-20

Германд суугаа ЭСЯ: Бид иргэн Ц.Ц-д гурван төрлийн тусгаарлагдах байр санал болгоход тэрбээр бүгдээс нь татгалзсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдээлэл

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Европын Холбоо, ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас нийт 320 иргэнийг нутаг буцаах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн нислэгүүд 160 хүний багтаамжтай бага оврын онгоцоор үйлдэгдсэн болно.
Ажлын хэсэг уг нислэгийн бэлтгэлийг урьдчилан хангаж, ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллага, Франкфуртын Олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-ын үйлчилгээний “Фрапорт” компани, МИАТ ТӨХК-ийн Берлин дахь Төлөөлөгчийн газар, УОК, ГХЯ-ны КГ болон бусад улсад суугаа ЭСЯ-дтай тогтсон журмын дагуу холбоотой хамтран ажиллав.
Ажил үүргийнхээ хүрээнд гадаад улсаас ХБНГУ-аар дамжин өнгөрөх өөрийн иргэдийг хилээр саадгүй нэвтрүүлэх, УОК-ын зааварчилгааны дагуу иргэдийг бүртгэх, мэдээлэл түгээх зэрэг ажлын явцад аюулгүй байдлыг ханган ажилласан. Бусад улс орноос ирсэн иргэдэд тулгамдсан асуудал тус бүрийг шуурхай шийдэх арга хэмжээ авсан. Үүнд,

1. Визийн зөрчилтэй болон бусад асуудал тулгарсан нийт 21 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, ХБНГУ-ын хилээр саадгүй нэвтрэхэд нь тусаллаа. ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагын Франкфурт дахь салбарын удирдлагатай холбогдож, Шенгений визгүй иргэдийг ОУНОБ-ын транзит хэсгээр саадгүй дамжин өнгөрөөх арга хэмжээ авсан.
2. 2020.12.16-ны нислэгт нэр нь батлагдсан иргэн Б.Ө-ын нэр тухайн өдрийн нислэгийн жагсаалтаас хасагдсан асуудал гарсныг шийдвэрлэв. Улсын онцгой комисс болон Лондон дахь ЭСЯ-тай холбогдож, шалтгааныг тогтоон манай ЭСЯ-ны зардлаар зочид буудалд байрлуулан 2020.12.17-ны өдрийн нислэгт шилжүүлэн нутаг буцаав.
3. 2020.12.16-ны нислэгийн үеэр Ковид-19-ийн шинжилгээний хариу “эерэг” гарсан дараах иргэдтэй холбоотой зарим асуудал үүссэн бөгөөд Шуурхай ажлын хэсэг дараах арга хэмжээ авсан болно.

Уг нислэгт Прага дахь ЭСЯ-наас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфурт ОУНОБ-д ирсэн иргэн Ц.Ц. зорчигчдыг бүртгэх явцад Ковид-19-ийн шинжилгээ “эерэг (positive)” гарсныг мэдэгдэлгүйгээр бусад иргэдийн хамт бүртгэлд хамрагдаж, явах танхимд орсон байсан. Тэнд хамт нисэхээр хүлээж байсан зарим зорчигч “шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна” гэж мэдэгдсэнээр иргэдийн шинжилгээний мэдүүлгийг дахин шалгах шаардлага үүсэв. Энэ үед иргэн Ц.Ц. шинжилгээний “эерэг (positive)” хариуг үзүүлсэн болно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх журмын дагуу халдвартай хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул иргэн Ц.Ц-ийн байдлын талаар Улсын Онцгой комисст мэдээлсэн. Комиссоос бусад зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онгоцонд суулгахгүй байх чиглэл ирүүлснийг тус иргэнд мэдэгдсэн болно. Улмаар, эл байдалд хэрхэх талаар тайлбарлан, өөрийнх нь зөвшөөрсний дагуу Хил хамгаалах байгууллагатай уулзуулж хэлмэрчлэн, шаардлагатай тусламж үзүүлсэн.
Иргэн Ц.Ц-г Ажлын хэсэгтэй холбоо барих утасны дугаар, бусад мэдээллээр хангасан болно. Элчин сайдын яамны ажилтнууд онгоц хөөрөх хүртэл нисэх буудалд ажилласан бөгөөд тухайн иргэн эргэж холбоо бариагүй.
Маргааш нь буюу 2020.12.17-ны өдрийн онгоцны бүртгэлд иргэн Ц.Ц ирж, хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисст дахин хандсан. Гэвч мөрдөгдөж байгаа журмын дагуу тус иргэнийг үлдээхээс өөр аргагүй болсон. Ингээд ЭСЯ-ны ажилтнууд дараах боломжуудыг түүнд санал болгосон.

1.Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ тусгаарлах байр бэлдсэн байсан
учир Чех буцах арга хэмжээ хамтран зохион байгуулах,
2. Берлин хотод байрлаж тусгаарлалтад орох,
3.Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас заасан байранд тусгаарлагдах. Иргэн Ц.Ц энэ гурван саналаас бүгдээс нь татгалзсан.

Түүнчлэн, тийзийн мөнгөө буцааж авах хүсэлт гаргахад МИАТ ТӨХК тийзийн төлбөрийг зөвхөн дансаар буцаадаг, харин иргэн Ц.Ц гадаадад ашиглах данс байхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг шийдэх үүднээс ЭСЯ болон МИАТ-ын нийт 8 ажилтан хувиасаа 802,79 евро цуглуулж гардуулахад мөн татгалзсан болно. Бусад улсаас ирж буй монгол иргэдийг онгоцонд бүртгэхээр ажлын хэсгийнхэн транзит хэсэг руу дотогш орсон бөгөөд онгоц хөөрсний дараа иргэн Ц.Ц-тэй эргэж уулзахаар иртэл тэрээр танилцсан монгол иргэний гэрт очсон мэдээлэл авсан.
2020.12.18-ны өдөр түүнийг олж холбоо барихад тэрээр Франкфурт хотноо монгол оюутны байранд тусгаарлагдсан байгаагаа нотлов. Ажлын хэсэг тэр өдрөө Берлинд буцаж ирсэн бөгөөд ГХЯ-нд танилцуулж, ирүүлж буй чиглэлийн дагуу шаардлагатай тусламжид хамруулах талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.
Мөн, Шведээс Франкфуртын ОУНОБ-д хүрэлцэн ирсэн иргэн Х.М ХБНГУ-ын хил зөрчсөн шалтгаанаар ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагад саатуулагдсан. Тус өдрийн нислэгт түүний нэр нь батлагдаагүй байсан. Стокгольм дахь ЭСЯ-тай холбогдож түүнийг 2020.12.14-ний өдрийн Ковид-19 “эерэг (positive)” шинжилгээтэй байгааг тогтоосон. Иргэн Х.М-ий нутаг буцах хүсэлтийг УОК-т хүргүүлж, боломжгүй тухай хариуг өөрт нь уламжилсан. Иргэн Х.М-д суугаа оронд үйлчилж байгаа Ковид-19 цар тахалтай холбоотой дүрэм журмыг танилцуулж, өөрийнх нь зөвшөөрснөөр ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагатай уулзахад хэлмэрчлэн, Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас тогтоох тусгаарлалтад орохыг иргэн Х.М-д тайлбарлав. Визний зөрчилтэй байсан тул тухайн иргэнийг авч явахыг бидэнд зөвшөөрөөгүй болно. Иргэн Х.М-ийн байрлаж буй буудлаар нь дамжуулан холбоотой байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.
Байрлаж буй зочид буудлаас иргэн Х.М-тэй холбоотой зардлын нэхэмжлэлийг ЭСЯ хүлээн авч, монголын холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд хоол ундны зардлыг шийдэхээр ажиллаж байна. Иргэн Ц.Ц-г тусгаарлалтын зориулалттай байранд оруулахаар судлан ажиллаж байгаа болно.
Эдгээр 2 иргэний байдлын талаар журмын дагуу ГХЯ-ны Консулын газар, УОК-д цаг алдалгүй мэдээлэл хүргүүлж ирсэн болно. Цаашид авах арга хэмжээний талаар ГХЯ, УОК-д танилцуулснаар шуурхай шийдэхээр ажиллаж байна.
Мөн элэг нэгтнийхээ өмнө тулгарсан асуудалд санаа тавьж, санхүүгийн болон бусад тусламж үзүүлсэн Германд суугаа монгол иргэд, ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (23)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.244

Мөнгөний сайт ажилаа хийж байна.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.211

даварцан муу гичий вэ

Zochin
3 жилийн өмнө
150.129.143.144

Tiim bailgui dee araich gantsaarang ni orhimguim gahaal bailaa

Жамиля
3 жилийн өмнө
162.255.199.3

Яагаад энэ хуухнийг худлаа хэлээд бичээд бгаа юм бэ унэнийг хэлээч орхиж явчихаад арьсаа хамгаалаад бх юм одоо

Монгол хүн
3 жилийн өмнө
202.126.90.123

Монгол хүнийг харь газар онгоцонд оруулалгүй буулгаж үлдээчихээд одоо юу юу гэнээ.Ковидтой 6 хүнийг явуулсанл байналээшдээ.Тэд энэ элчингийхний хараарал бүхий хүмүүс бсан нь гарцаагүй. Та нар улс дамжин хар цагаан тамхины наймаанд монгол улсын минь нэр хүндийг гутаан орооцолдоно.Танар ядарсан монгол эмэгтэйг гудманд хаясануу,хаясан. Одоо юуч гэж донгосоод хэрэггүй.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.234

Даварцан авгай вэ. Харах царайны айхтар хэл амтай .

Зочин
3 жилийн өмнө
223.62.190.143

dawarnuu bnauu hend hamaatain. chamd bol mongol zurh mongol hunig harin nutagt orhitson gedeg l hamaatain bishuu terig oilgooch har erguu malaa.

Zchn
3 жилийн өмнө
202.9.46.253

Yagaad iim muuhai zantai bdag bnaa.iimerhvv nasnii hvn chin.bvr neg zewvvn hudlaa hvneer uruvdvvlj yum avah gsen muuhai setgeltei zavaan amitan shal durgvi hvrchlee.gadaadaar teneed zali hiigeed surtsan gar

Zoch
3 жилийн өмнө
202.9.46.253

Orhiod irsen n zuw baij tendee bh ydtoi avgai bna

Zochin
3 жилийн өмнө
103.212.118.155

Manaihan hudlaa heldeg sh dee, humuus medne, gaihah yuun

Зочин
3 жилийн өмнө
103.10.23.99

mai ta nar mongol irgen hen ch bish hyn bish ayatai yzsen bishyy eersdee neg ih ender erh yamba edelsen hymyys bizdee ta nar

Зочин
3 жилийн өмнө
103.10.23.99

mai ta nar mongol irgen hen ch bish hyn bish ayatai yzsen bishyy eersdee neg ih ender erh yamba edelsen hymyys bizdee ta nar

Уншигч
3 жилийн өмнө
43.242.243.84

Совидтой байж бусдыгаа бодсонгүй дээ. ТВ 9 ийн Билгээ баттай эх сурвалжтай мэдээ даижуулмаар юм. Иргэнтэй холбогдохоос өмнө хариуцаж буй байгууллага, хүмүүстэй холбогдох хэрэгтэй байсан.

ЗОЧИН
3 жилийн өмнө
103.10.22.191

Амиа бодсон Монгол зан ч мөн дөө , Өөрөө л ирж байвал 160 хүн өвчин авах нь хамаагүй юу, Эерэг гарсанаа мэдэж байж бусадтай холилдож дотогшоо орсон гэнэ үү,

зочин
3 жилийн өмнө
64.119.27.184

Baga ch bolov hunleg baigaach herev tur orognoh bair sanal bolgoson bol hel ch medehgui munguchgui hun tatgalzahuu.Өөрсдийн нэр хүндийг хамгаалж иргэдээ яагаад ингэж золигт гаргадаг байнаа

Зочин
3 жилийн өмнө
103.212.118.220

Энэ хүнийг тэгээд ер нь бол үх л гэж байгаатай адил юм биш үү? 1 нь т харин өвчтэй гэдэгийнэ мэдэж байгаам чинь халдварыг нь тараахгүй хувцас хунар өмсгөөд олон давхар маск зүүлгээд тусад нь суулгаад авч ирээд эмчилж болмоор л юм халдвартай хүн байвал тэнд нь хая гэж арай л биз дээ тэгээд ч зөөж ирсэнээс чинь өчнөөн л гарч ирээд байгаа биз дээ

Зочин
3 жилийн өмнө
124.158.81.144

Шал худлаа

Zochin
3 жилийн өмнө
66.181.186.74

Durtaidaa.tenj. ybj.ebchin abchaad.ichdeggyi zaluu emegtei ta ichij amidar. Khudal urikhaa boli ich chi

Золбоо
3 жилийн өмнө
66.181.161.82

хорио цээр хийх олон байр санал болгосон байхад орж суугаад эмчилгээгээ эхлэхгүй яасан муухай хүүхэн бэ.хэргээр халдвараа тараах гээд байсан юм бишүү. авчираагүйн ч онож муухай сэтгэлтэй хог вэ монгол улсынхаа нэрийг ч боддоггүй угаасаа харийн нутагт кармаандаа 3-хан евротой юу хийж явсан юм бэ. чех. д ажил төрөл хийдэггүй байсан юмуу хаашаа юм бэ

Зочин
3 жилийн өмнө
223.62.190.143

buten hunig orhij yvchaad mongoir darah gj oroldson bba shdee. 802 eurogor

оо
3 жилийн өмнө
83.249.35.216

Пэээ Монголын элчингүүд хэзээ игэж ажилдаг болчихвооо

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.106

манайхан сонин хүмүүс шүү

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.106

шантаажилна гэж бодоо биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.