Өмнөд Африкт мутацид орсон коронавирусын халдвар хурдтай тархаж байгааг эрдэмтэд тогтоолоо хэмээн ХБНГУ-ын tagesschau.de сайт мэдээлэв.
Мутацид орсон коронавирусийн “501st V2” нэртэй шинэ хувилбар нь залуу хүмүүст хүртэл хүндээр тусаж буй бөгөөд маш богино хугацаанд уушгийг хүндээр өвчлүүлж байгааг эрдэмтэд тогтоожээ.
Өмнөд Африкийн судалгааны баг “Цар тахлын халдвар авсан хүмүүсээс олон зуун дээж авч шинжилж үзээд тус улсад тархаад байгаа халдвар нь коронавирусийн мутацид орсон хувилбар биш харин цоо вирус байна хэмээн үзсэн бөгөөд судалгааныхаа үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Их Британийн эрх баригчдад хүргүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар ч эх сурвалжын баталгаагүй мэдээ нийтэлж байдаг. Сэтгүүлчийн нэр хүндийг унагасан арчаагүй хог вэ? Наад сайт чинь дандаа худлаа мэдээ тавьдагаараа худлаа сайт гэдгийг германд амьдардаг зарим нэг хүмүүс мэднэ. Баталгаатай эх сурвалж олж бай. Худлаа влогуудаас орчуулаад тавиад байвал танайх ч гэсэн нэр хүндгүй болно шүү.