Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн шинэ голомт бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 26 болсонтой холбогдуулан тус дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Коронавирусийн шинжилгээ авах ажил Ерөнхий боловсролын 14, 48, 133-р сургууль дээр хэвийн үргэлжилж байна. Тус дүүрэгт хөл хорио тогтоох шийдвэрийг УОК болон НОК-оос огт гаргаагүй. Халдварын голомтыг барьж авахын тулд тус дүүргийн өрх бүрээс нэг хүнийг буюу нийтдээ 90 мянган хүнийг PCR шинжилгээнд хамруулна. Мөн шинжилгээ авах цэгийн тоог 16 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэд өөрийнхөө гэрт ойрхон аль цэг дээр очиж шинжилгээнд хамрагдах тухай нарийвчилсан мэдээллийг удахгүй хороо, дүүргийн цахим хуудсаар дамжуулан хүргэнэ. Шинжилгээ өгч буй иргэн нь гадуур явдаг, ажил хөдөлмөр эрхэлж, нийтийн хөдөлгөөнд оролцдог хүн байх хэрэгтэй” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.