СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-19

УОК-оос аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт чиглэл өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2020.12.19/ аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт чиглэл өглөө.

ДЭМБ болон бусад улс орны туршлага, эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахад чиглэл болгожээ.

Үүнд: 

1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах 

2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг УОК-оос чиглэл болголоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.