СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-19

ХҮН-ын төлөөлөгчид урамшууллын мөнгөөрөө 80 оюутанд тэтгэлэг өгнө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ХҮН-аас Хан-Уул дүүрэгт сонгогдсон төлөөлөгчид төлөөлөгчийн урамшууллын мөнгөнөөсөө татгалазж байгаагаа мэдэгдсэн. Харин тэд уг мөнгөөрөө 80 оюутанд тэтгэлэг гардуулахаар болжээ.

Тиймээс тэд өөрт ногдох урамшууллаа ийн оюутнуудад зарцуулахаар болжээ. Ингэхдээ 

“Зөв хүн - Оюутны тэтгэлэгт” хамрагдах 80 оюутан дүүргийн татвар төлөгчдийн өмнө болон нийгмийн өмнө хариуцлага хүлээж орон нутгийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхитэй иргэний байр суурьтайгаар оролцож өөрсдийн оршин суугаа хороо, СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээнэ. Мөн тус оюутнууд тухайн жилдээ ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах юм байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг ХУД-ийн төлөөлөгчг Н.Отгонбаярын албан ёсны цахим хуудаснаас авч болох нь. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.