СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-19

КОРОНАВИРУС тохиолдол 12-оор нэмэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр 12 сарын 18-нд нийт 11191  сорьцод PCR шинжилгээ хийснээс  12 хүнээс Сovid-19 илэрчээ.

Батлагдсан тохиолдлуудын зургаа нь Баянзүрх дүүргийн голомтоос илэрсэн бол  арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зургаан хүний давтан шинжилгээнээс Сovid-19 халдвар илэрсэн байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн Сovid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 169 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Сovid-19 халдвар авсан нь батлагдсан 26 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтал 803 хүнийг илрүүлж хяналтад авсан.

Нэгдсэн эмнэлэгт эмч ажилтан, өвчтөн сахиурууд гэсэн 379 хүн байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилнэ. Батлагдсан тохиолдлуудыг зөөвөрлөх, тусгаарлах, ойрын хавьтлын 42 хүнийг ажиглан гэрт нь тусгаарлаж шинжилгээ авах ажлыг зохион байгууллаа. Мөн дахин 100 гаруй хүнээс шинжилгээ авах, тусгай үүргийн онгоцоор ирсэн 173 хүнээс шинжилгээ авч, тусгаарлалаа. Энэ үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулж байдаг.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.