Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд 2016-2019 онд олгосон нийт 230 паспорт /дипломат - 34, албан – 196/-ыг хүчингүй болгожээ.
Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг юм.
Гурван удаагийн тушаалаар нийт 7293 паспорт буюу 6333 албан, 960 дипломат паспортыг тус тус хүчингүй болгоод байна. Хүчингүй болсон паспортын жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой.
- Жагсаалт үзэх 1
- Жагсаалт үзэх 2
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ 2020.12.18
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.