СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Имартаас 200 айлд хүнсний хангамж өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Алтай холдинг ХХК-ийн санаачилгын дагуу “Бүх нийтийн бэлэн байдлын үед ард иргэдээ хүнсээр хангах үүрэг”-ээ ухамсарлан, хичээнгүйлэн ажиллаж буй Имарт хайпермаркет нийт 800 гаруй ажилчдаа урамшуулсан, хүнсний бараа бүтээгдэхүүн өгсөн талаар мэдээлж байсан билээ. Ажилчид нь ч үүнд маш их талархаж байгаагаа, компаниараа бахархаж буйгаа сошиал сувгаар дамжуулан давалгаалан илэрхийлж байсан юм.

Имарт хайпермаркет ХХК-нийн зарим ажилтан, албан хаагчид компаниас өгсөн хүнсний хангамжийг өөртөө авалгүй, тусламж илүү хэрэгтэй байгаа хүмүүст хандивлах саналыг гаргасан байна. Үүнийг нь компанийн зүгээс дэмжин өнөөдөр .

Имарт нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Итгэл найдвараа хуваалцъя” аяныг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн” цагаас хойш л гэхэд өнөөдрийг хүртэл “Фүүд банк”, “Онцгой нөхцөлд эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий 400 гаруй аранз” хүлээлгэн өгсөн, Имартын хайпермаркетингийн нийт 800 ажилчиддаа “Хүнсний хангамж өгсөн мөн халдвар хамгааллын дэглмийг Имартын орчинд бүрдүүлэхэд онцгой анхаарсан зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.