Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс, улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ.
ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: Энэ сарын 15-ны өдөр эрчим хүчний хэрэглээ хамгийн дээд тал 1308 мВт хүрч байсан бол өчигдөр 1272 мВт болж, 36мВт-аар буурсан байна.
Харин эрчим хүчний хэрэглээг өмнөх өдөртэй нь харьцуулбал мэдэгдэхүйц буурсан эерэг үзүүлэлт гарлаа. Түүнчлэн импортын эрчим хүчний хэрэглээ 44 мВт-аар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
ДҮТ ТӨХХК-ийн диспетчер инженер Д.Цэрэнбат: Эрчим хүчний хэрэглээ яг одоогийн байдлаар 1161 мВт байна. Өчигдөр яг энэ цагт энэ үзүүлэлт 1150 байсныг та бүхэн санаж байгаа байх. Хэрэглээ 11 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна.
Хэрэглээгээр задалбал, Улаанбаатар 755, Дархан-Сэлэнгийн бүс 87, Эрдэнэт-Булганы бүс 223 байгаа нь нийт хэрэглээний дийлэнхийг эзэлж байна.
Монгол Улсад Салхит, Цэций, Шанд гэдэг гурван салхин цахилгаан станц ажилладаг. Өчигдөр энэ гурван станц 70 орчим мВт-ыг үйлдвэрлэж байгаа тул импортын цахилгааны нийлүүлэлт буурсан үзүүлэлттэй байгаа юм.
УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд: Улаанбаатар хотын цахилгаан хэрэглээний ачаалал өчигдөртэй харьцуулбал 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ өмнөх өдөртэй адилхан буюу 20 хувийн өсөлттэй байна.
Айл өрхийн нийт цахилгааны хэрэглээ:
Өрхийн дундаж хэрэглээ 250 кВт.ц байдаг. Сарын дундаж төлбөр 35-55 төгрөгийн хооронд гардаг. Айл өрх маань оргил ачааллын үед угаалгын машин, бусад цахилгаан хэрэгслээ ажилуулахгүй байхыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эхнээс нь зөв тооцоод хэрэгжүүлдэг байсан юмдаа.Ер нь сүүлийн жилүүдэд нар салхины эрчим хүчийг ашиглах талаар доривтой ажил хийгдэхгүй байна шүү дээ.Манай орны хувьд ялангуяа нарны эчим хүч бол том боломж учир ахимаар байна.