Японы нийслэл Токиог Нийгата мужтай холбодог Канецу хурдны зам цасанд боогджээ. Зам их хэмжээний цасанд боогдсон тул пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө түгжрэл үүсч, мянга гаруй хүн машин дотроо хоносон байна.
Тэдгээр хүмүүст ундны ус, идэх хоол хүнс бараг байгаагүй гэж эх сурвалжид дурджээ. Энэ түгжрэл ойролцоогоор 15 км урт цуваа үүсгэсэн байна. Баасан гарагийн байдлаар нийслэл Токиогоос гарсан чиглэлд автозамын түгжрэл арилсан бол Токио хотыг чиглэсэн хөдөлгөөн түгжрэлтэй хэвээр үлджээ.
Түгжрэлд зогссоор байгаа зорчигч, жолооч нарт яаралтай тусламжийн багийнхан будааны ороомог, талх, цэвэр ус, бензин, шатахууны тусламж үзүүлсэн байна. Гэсэн ч тусламжийн хүнс хүрэлцээгүй байгаа гэдгийг хэлж байна. 30 орчим насны эмэгтэй, 60 орчим насны эрэгтэйн бие түгжрэлийн үед муудаж, амьсгал давчдах, дотор муухай оргисноос эмнэлэгт хүргэгджээ.
Нутгийн төв болон хойд мужуудад хуртунадас их хэмжээгээр орж, зам тээврийн хөдөлгөөнд саад учруулж байгаагийн дээр зарим газарт эрчим хүчний эх үүсвэр тасарсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.