СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-18

LIVE: АН-ын X их хуралд 1206 төлөөлөгч оролцож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Ардчилсан намын X их хурал өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна.

АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байгаа юм. Мөн Монгол улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.

Тус их хурал цахимаар хуралдахын тулд АН-ын ҮБХ, аймаг,нийслэл, сум дүүргийн намын хороо, анхан шатны үүрүүдтэй цахим хурлыг бүтэн сарын турш хийсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь намын их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ. 

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд:

-Цахимжсан хурлыг Засгийн газарт уриалмаар байна. Бид өнөөдөр цахимаар цуглаж, Ардчилсан намын дүрэмт нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ их хурлаар Үндсэн дүрмийн өөрчлөлтийн нэмэлт өөрчлөлтийг батална. Ардчилсан намын үйл ажиллагаанд саад болж байгаа зүйлсийг дүрмээсээ авна.

Тэргүүлэгч Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Ган-Очир:

-Хурлаараа өмнөх алдаа оноогоо ярилцаж, өөрчилдөг учраас нэг талаараа том баяр юм. Цахим хэлбэрээр явж буй нь бас нэг дэвшлийг харуулж байна. Урьд нь 1400 хүнийг цахим хурлаар хуралдуулж байсан түүх байхгүй. Ардчилсан намын их хурлаар ямар үр дүн гарах юм бэ гэвэл миний хувьд гурван том дэвшил гарах байх гэж харж байна.

Нэгд, Өнгөрсөн 30 жилийн түүхийг харахад Ардчилал маань өөрөө иргэд рүү чиглэсэн биш, төр рүүгээ чиглэсэн ардчилал бий болжээ. Өөрөөр хэлбэл, нүцгэн тал дээр харвал элитын ардчилал бүрдсэн байна. Хоёрт, Үндсэн дүрмийн шинэчлэл. Хувийн эрх ашгийг хамгаалсан, нийтийн эрх ашгийг багтаасан дүрэм гаргах асуудал биш. Хамгийн гол нь хэрэгждэг механизм чухал. Дүрмийн сайн мууг ягштал мөрдөж мэднэ. Гуравт, санхүүгийн шинэчлэл. 2024 оны сонгуулийн санхүүгийн маш цогц шийдэл өнөөдрийн хурлаар тус тус гарах байх гэж харж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.