СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-18

А.Амбасэлмаа: Халдварын эх уурхайг олохгүй байгаа юм биш, хэн ч энэ цар тахлаар өвдөж болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч нарын асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа. 

-Баянзүрх дүүргийн эмнэлгийг шинэ голомт гэж үзэж болох уу?

-Халдвар авсан иргэний талаарх мэдээллийг олон нийтэд хэлэхгүй. Халдварын нэг тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан Төмөр замын бүс нутагт амьдарч байсан хүмүүс өртсөн. Тийм учраас халдвар тэндээс улбаатай байх эрсдэлтэй. Халдварын эх уурхай тэрнээс болсон энэнээс болсон гэж хэлэх нь иргэдийн харилцаанд нөлөөлж байна. Манай өвчтөнүүд надад гомдол гаргадаг.

. Халдварын эх уурхайг олохгүй байгаа юм биш, иргэдэд энэ бүс нутгаас халдвар илэрсэн гэж мэдээлж, тухайн бүс нутгаар зорчихгүй байхыг сануулж буй хэрэг юм. .

-Шинээр халдвар авсан 18 хүн эмнэлэгт байсан хүмүүс байсан уу?

-Өчигдөр батлагдсан хоёр тохиолдол болон шинэ 18 тохиолдол эмнэлэг дотроос илэрсэн. Яагаад гэвэл өвчтөн маань гадуур явж халдвар тараагаагүй. Эмнэлэгт хэвтэх үед нь ПСР шинжилгээ болон тестээр үзэхэд сөрөг гарсан. . Ингээд эмнэлэгт хэвтээд 4-5 хоногийн дараа вирус гадагшилж, ойр орчимд байсан хүмүүст халдвар тараасан гэсэн үг.

-Бүх хавьтлуудыг тусгаарлаж чадсан уу?

-Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 379 хүнийг тусгаарлаад байна. Тэр хүнтэй ойрын хавьтал болох 266 хүнийг илрүүлж, шинжлэхэд халдвар илрээгүй. Нийт 645 иргэнийг тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад байлгаж байна.

Гурван эмнэлгийн ажилтан, гурван сахиур, 12 өвчтөн халдвар авсан. Энэ сарын 15-нд халдвартай нэг иргэн эмнэлгээс гарсан байсан. Тухайн иргэний хувьд гэрээсээ гараагүй. Гэр бүлийн таван иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авахад халдвар илрээгүй.

-Арваннэгдүгээр сарын 11-нд дотоодын халдвар илэрснээс хойш өвчилсөн иргэд эдгэсэн үү?

-. Зарим иргэдийн хувьд шинж тэмдэг илрээгүй байхад тусгаарласан гэж ярьсан байна лээ. Халдварын нууц үед нь илрүүлж, эмнэл зүйн шинж тэмдэг нь хүндрэхээс өмнө нь илрүүлж, түүнд тохирсон эмчилгээ хийж байгаа тул иргэдийн хувьд биед нь өөрчлөлт гарахгүй байж болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.