ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрээр “УОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сард дөрвөн нислэг үйлдэхээр баталсан. Өнөөдөр Франкфуртаас 160 иргэн 14:20 минутад эх орондоо газардана. Энэ сарын 20-ны өдрийн Токиогийн нислэг хэвийн үйлдэгдэнэ.
Харин дотоодын дэгдэлт, тусгаарлах байрны асуудалтай холбоотойгоор энэ сарын 25-нд үйлдэх байсан Сөүл- Улаанбаатарын нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага гарсан. Энэ нислэгийг нэгдүгээр сард үйлдэнэ. Тухайн үед товыг зарлана. Энэхүү нислэгийн тийз захиалсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.