СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин: Навальныйг алахыг хүссэн бол бүрмөсөн дуусгах байсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр хийдэг хэвлэлийн хурлаа өчигдөр хийжээ. .

Энэ үеэр АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэх, цар тахлын вакцин болоод сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан хэрэг зэрэг хэд хэдэн анхаарал татсан чухал сэдэв хөндөгдөв.

Долоо хоногийн эхэнд сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан хэргийг Оросын Холбооны аюулгүй байдлыг хамгаалах газар үйлдсэн гэх нотолгоог Беллингкэт болон CNN агентлаг хамтран дэлгэсэн. Навальный энэ талаар ярихдаа намайг хордуулах тушаалыг Владимир Путин Холбооны аюулгүй байдлыг хамгаалах албанд өгсөн гэдэгт итгэлтэй байна гэж ярьсан юм.

Харин Путин энэ тал дээр “хэрэв Навальныйг алахыг хүссэн бол нэгмөсөн гүйцээх байсан. Гэхдээ түүнийг хордуулах шаардлага байхгүй. Хэнд хэрэгтэй гэж тэр вэ. Навальныйгийн бие муудахад эхнэр нь надаас гуйсан. Би нэн даруй түүнийг Герман руу эмчлүүлэх үүрэг даалгавар өгсөн. Нөгөө талаар энэ хэрэг Оросын удирдагчид руу халдах гэсэн заль мэх юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.