ХӨСҮТ-д өчигдөр нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрсэн нь батлагдлаа.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд байгаа шинэ кластер голомтоос 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус эмнэлгийн голомтод нийтдээ өчигдрийн хоёр тохиолдолтой нийлээд 20 тохиолдол боллоо.
Өчигдөр батлагдсан хоёр тохиолдлын хувьд голомтод бүс нутагт амьдардаг. Тухайн бүс нутгаас халдвар авсан байх магадлал өндөр байна. Үргэлжлүүлэн тандан судлах, хавьтдлыг эрж хайх явдал үргэлжилж байна.
Ингээд Баянзүрх дүүрэгт үүссэн голомтод халдварын ойрын болон дан хавьтагч 645 хүнийг олж, 266 хүнийг ажиглах тусгаарлах байранд тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалт тандалтад байлгаж, судалгаа шинжилгээ хийж байна.
Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр коронавирус илрээгүй. Энэ нь эмнэлэгт байгаа 18 хүний хавьтал гэсэн үг. БЗД-ийн эмч, сувилагч, өвчтөн, сахиур зэрэг 379 хүнийг тусгаарласан. Ойрын хавьтал болох эмч болон батлагдсан тохиолдлын гэр бүлийн 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүсээд байгаа голомтыг цааш нь ард иргэдийнхээ дунд алдахгүй байхыг хичээн ажиллаж байна. Одоогоор голомт болон ойрын болон дам хавьтагч нарыг тогтоон тусгаарлаад байна.
Өнөөдрийн байдлаар:
Өнөөдөр 89 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгайлан ажиглах юм байна.
Одоогийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 941, үүнээс 473 хүн эдгэрсан байна. 452 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 416, хүндэвтэр 32, хүнд 3, маш хүнд 1 хүн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.