СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-18

LIVE: УИХ-ын чуулганаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд таван танхим болон цахимаар гурван гишүүн нийт 43 гишүүн оролцож байна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • /.
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж буй тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг нэмж оруулах горимын саналыг оруулсан бөгөөд гишүүдийн дийлэнх дэмжсэн тул хоёрдугаар асуудлаар хэлэлцэхээр боллоо. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд хүүхдийг эх орон, ээж аав, элгэн саднаа хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулж сургах, хүний жудагтай, хайр энэрэлтэй, найз нөхрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй, аливаа атаа жөтөө, хийрхлээс ангид, ямагт өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сургах, хувь хүний унаган төрөлх шинж, зан төлөвийг бага наснаас нь тандан илрүүлж, хойшид баттай суулгах нөхцөлийг бий болгоход энэхүү хуулийн төсөл чиглэнэ гэдгийг төсөл санаачлагчид хэлж байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.