СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-18

15-аас дээш жилийн насжилттай 481 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа, тортог, гурван том дулааны цахилгаан станцын утаа, хөрсний бохирдол зэргээс үүсдэг гэж үздэг.

Манай улсын хэмжээнд 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянга,15-20 жилтэй 237 мянга, 10-14 жилтэй 224 мянга, 7-9 жилтэй 95 мянга, 4-6 жил ашигласан 66 мянга мянган машин манай улсад холхиж байна.

Нийт тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Дээр нь нийтийн тээвэр, том оврын автобуснууд бохирдлыг улам ихэсгэдэг.

Учир нь автомашины утаа нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг болохыг ДЭМБ тогтоосон.

Үүний улмаас амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг, сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, бие ядрах сульдах цаашлаад хорт хавдар үүсэх, ураг эхийнхээ хэвлийд өсөлт нь зогсох зэрэг ноцтой үр дагавар гарч байгаа юм. Өвлийн улиралд царцсан автомашин тэр дундаа хуучин автомашин хорт утаа маш их ялгаруулдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Otgon
4 жилийн өмнө
202.126.89.160

Hedii on n huuchirsan ch gsn shine selbeg tavij shine yum shg edlej herglej bga hvmvvs olon bga on hogshin mashin utaa ih gargadag gedeg hudal zvil shvv harin gadnaas dizel tvlsh benzein oruulj irj bga kompaniudda l haynalt tavih estoi bh shvv chanargvi bezin shathuun oruulj irj bgag n medhvv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.