СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-17

Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ардчилсан намын X их хурал маргааш эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр 12:00 цагаас эхлэн Үндэсний бодлогын хорооны хурал цахимаар хуралдаж байна. Тус хурлаар намын их хурлаар хэлэлцэх “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн  асуудал”-ыг голлон хэлэлцэх юм.

Хурлын нээж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч.  Тус ажлын хэсэг дөрвөн сарын турш дүрмийн төслийг боловсруулж, намын удирдлагад гардуулсан. Тиймээс ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн юм.

Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл ҮБХ-ны гишүүдэд дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн боловсруулсан, өөрчлөгдсөн заалтуудын дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ цаг мөчид хурлын дэгийн дагуу ҮБХ-ны гишүүд асуулт асууж, саналаа хэлж, бүлэг тус бүрээр заалтуудыг хэлэлцэн хурал үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.