БНФУ Засгийн газар Монгол Улсын иргэний хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлж, тус улсын Сангийн яамнаас хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд тус улсын нисдэг тэрэгний үйлчилгээ үзүүлэгч "Héli-Union" компани манай улсын анхны нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааны төвийг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын ойролцоо босгох гэнэ.
Мөн нисдэг тэрэгний засвар үйлчилгээний төв, сургалтын байр барих бөгөөд нийт дөрвөн нисдэг тэрэг (гурван "Airbus EC145", нэг "Guimbal Cabri") нийлүүлэх аж.
"Héli-Union" компани төслийг ерөнхийд нь удирдах бол аюулгүй байдал, батлан хамгаалалт, тээвэр, агаарын болон сансрын хөлгийн зах зээлд үйлчилгээ үзүүлдэг "Thales" компани "EC145" маркийн нисдэг тэрэгний нисгэгчдийг сургах юм. Францын Иргэний аюулгүй байдлын нисгэгчид 2006 оноос хойш "Thales"-ийн ижил төрлийн системээр бэлтгэл хийж байгаа аж.
Энэхүү хоёр компанийн хамтран зохион байгуулах тус төсөл нь Франц Улсын нисдэг тэрэгний мэдлэг, туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготой. "Thales" групп нь мөн Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрыг нислэгийн хөдөлгөөний менежментийн шийдлүүдээр хангадаг байна.
Тус группийн Сургалт болон Симуляцийн хэсгийн Дэд Ерөнхийлөгч Питер Хичкок "Héli-Union, Thales компаниуд Монгол Улсын иргэний хамгаалалтыг дэмжих энэхүү шинэлэг төслийн хүрээнд туршлагаа нэгтгэж байна. Бидний нисгэгчийн сургалт, зааварчилгаанд итгэл хүлээлгэсэнд бахархаж байна" гэжээ.
Эх сурвалж: thalesgroup.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Dandaal busdaas avch irlee. Yaasan ooroo hogjij boldoggui hovoo ve.