СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Биткойн 20,440 ам.долларт хүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй цахим мөнгө гэгддэг Биткойн лхагва гарагт бүх цаг үеийн түүхэндээ хамгийн өндөр үнэдээ хүрчээ. Энэ жил хөрөнгийн бирж савласнаас шалтгаалж Биткойны үнэ 170 гаруй хувиар өсөөд байсан бол лхагва гарагт өмнөх өдрийнхөөс 4,5 хувиар нэмэгдэж 20,440 ам.долларт хүрсэн байна.

Хөрөнгө оруулагчдын хүлээлтээр Биткойны үнэ цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Өнгөрсөн 11 дүгээр сард л гэхэд 19,000 ам.доллар болж өссөн байна.

Биткойны үнэ хамгийн их савласан жилийг 2017 он гэж үздэг. .

Шинжээчдийн дүгнэж байгаагаар Биткойн цахим мөнгө Британийн цаасан мөнгө фунт стерлинг, Америкийн доллар шиг өргөн хүрээнд худалдаа, борлуулалтанд ашиглагддаг болсон. Үүгээр зогсохгүй PayPal зэрэг сүүлийн үеийн апп-ууд цахим мөнгөөр худалдан авалт хийхийг санал болгосон нь үнэлгээг нь улам бүр өсгөсөн байна.

Гэхдээ үнийн хувьд үргэлж өөрчлөгддөг, хувьсамтгай, өөрөөр хэлбэл барьцгүй гэж хэлж болох тул хөрөнгө оруулагчид нэг их найдалтгүй гэдгийг нэмж сануулж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.