СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-17

15 мянга гаруй төмөр замчны зургаагаас бусад нь шинжилгээнд хамрагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр цахимаар боллоо.  

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар зургаан хүн хамрагдаагүй байна. Замын хэмжээнд ажлын байр, ачаа, сэлгээний зүтгүүр, галт тэрэгт ариутгал халдваргүйжүүлэлт журмын дагуу хийгдсэн” гэж танилцуулав.

Шуурхай бүлгийн 26 удаагийн хурлаас өгсөн 236 үүрэг, даалгавраас 230 нь 100 хувийн биелэлттэй, зургаа нь 70 хувийн биелэлттэй байгаа ажээ.

Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-,

-Төмөр замын ажилчид тусгаарлалтад орсон, тусгаарлалтаас гарах хугацааны талаар судалгаа гаргаж танилцуулах,

-Сүхбаатар өртөөнөөс зөөвөрлөлтийн зүтгүүрийн бригад ажиллах түр журмыг яаралтай батлуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.96.203.72

15950 -аас хэд нь халдвартай гарсан бэ? энэ чухал шт. яагаад энийг асуудаггүй юм бэ? орон нутаг явахаар хичнээн хүн шинжилгээ өгөөд тэндээс халдвар илэрсэн үү? илэрсэн бол хичнээн халдвар илэрсэн бэ? сэтгүүлчдээ энийг асуугаачээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.