СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Маршаллын арлуудаас 650 кг кокайнтай эзэнгүй усан онгоц илрүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хавай, Филиппиний дунд Номхон далайн төвд байрлах Маршаллын арлуудын цагдаа нар 650 кг кокайныг хүнгүй усан онгоцон дотор нуусан байсныг олж илрүүлжээ. Энэ нь арлын цагдаа нарын олж байсан хамгийн их хэмжээний кокайн гэдгийг мэдээлсэн байна.

Их хэмжээний хууль бус мансууруулах бодисыг Латин Америкаас Номхон далайгаар дамжуулан худалдаалах гэж байсан гэж таамаглажээ. Цагдаа нар кокайныг дахин ашиглах боломжгүй болтол нь шатаасан бөгөөд багахан хэсгийг АНУ-ын Хар тамхитай тэмцэх газар луу шинжлүүлэхээр илгээсэн байна.

Эх сурвалжуудын бичиж байгаагаар их хэмжээний мансууруулах бодисыг 80 сая ам.долларт хүрнэ гэжээ. .

Айлук шүрэн арлын иргэд эзгүй усан онгоц ирсний дараа хөдөлгөх гэсэн боловч хүнд ачаа барааны улмаас хөдлөхгүй байжээ. Тиймээс арлын иргэд шалгаж үзэхэд дотор нь их хэмжээний мансууруулах бодис байгааг илрүүлж цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Удаан хугацааны аяллын дараа Маршаллын арлуудад энэ мэт хууль бус мансууруулах бодис ирдэг ба эдгээрийг нийслэл Мажуро хотод зарах нь их тохиолддог. Үүний улмаас эмнэлгүүдэд кокайныг хэтрүүлэн хэрэглэсэн өвчтөнүүд ирэх нь нэмэгджээ. Тиймээс хууль бус мансууруулах бодисны наймаатай тэмцэх нь арлуудын эрх баригчдын толгойны өвчин болжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.