Хятадын “Чан-Э 5” хөлөг урьд өмнө ямар ч төхөөрөмж хүрч байгаагүй сарны гадаргуугаас дээж аван эх дэлхийдээ эргэн газардсан тухай мэдээллээ. Хөлөг орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө 01:30 минутад ӨМӨЗО-ны нутагт амжилттай газардсан байна.
АНУ-ын Аполло, Зөвлөлтийн Луна хөлгүүдээс хойш 40 гаруй жилийн дараа анх удаа сарны хөрс, чулууг эх дэлхийд авчирсан тохиолдол болж, дэлхийн гурав дахь орноор нэрлэгдлээ. Хятадын хувьд “Чан-Э 5” хөлгийн аялал сансар судлалын салбар дахь хүчин чадлаа харуулж, амжилттай гүйцэтгэл хийсэн чухал үйл явдал болж байгаа юм.
11 дүгээр сарын сүүлээр сансарт хөөрсөн хөлөг цасанд хучигдсан хээр талд газардаж, багийнхан яаралтай байршлыг нь тогтоож хөдөлжээ. Хөлөг ойролцоогоор 2-4 кг хөрс, чулуу ачиж ирсэн гэж эх сурвалжууд таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.