Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнөөс илэрсэн юм. Бид тус эмнэлгийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Тус эмнэлгийн хувьд өвчтөнүүдээ Сүхбаатар дүүргийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Иргэдийн хувьд амны хаалт зүүж, бээлий өмсөж, гэрээс гарахгүй байх зөвлөмжийг хэрэгжүүлж байна гэлээ.
Баянзүрх дүүрэгт эмнэлэгт хэвтэж байсан хоёр иргэний хувьд нэг нь энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэж, 15-нд эмнэлгээс гарч гэртээ очсон. Тухайн иргэний хувьд гэртээ өвөөтэйгээ амьдардаг, гэртээ байсан гэж мэдүүлсэн. Нөгөө халдвар илэрсэн иргэний хувьд энэ сарын 11-нд эмнэлэгт хэвтэж, 16-нд биеийн байдал өөрчлөгдөж, халуурсан. Тухайн иргэний ойрын хавьтал болох нэг тасагт хэвтэж байсан ойрын хавьтагч нарыг тусгаарласан.
Тус хоёр иргэний ойрын хавьтагч 69 хүнийг тусгаарлаж, дам хавьтагч 200 иргэнийг тусгаарлаад байна. Баянзүрх дүүргийн иргэдийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандахыг зөвлөв.
Халдвар бүртгэгдсэн үед энд тэнд алаг цоог халдвар гарах тохиолдол байдаг. Тиймээс хүн амын дунд алдахгүй байх, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тусгаарлах нь чухал байдаг хэмээн ЭМЯ-наас анхааруулав.