СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-17

LIVE: Халдварын таван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь БЗДНЭ-ээс илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улаанбаатар хотод таван шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гуравдахь давтан шинжилгээгээр илэрсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн төв эмнэлэгт хэвтсэн хоёр иргэнээс халдвар илэрлээ.  

Халдвар бүртгэгдсэн үед энд тэнд алаг цоог халдвар гарах тохиолдол байдаг. Тиймээс хүн амын дунд алдахгүй байх, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тусгаарлах нь чухал байдаг. . Цаашид хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнийг гэр бүлд нь тусгаарлах, үргэлжлүүлэн тандах ажил явна. 

БЗД-ийн эмнэлгээс батлагдсан хоёр тохиолдол бол шинэвтэр халдвар байна. Энд тэндээс халдвар гарах магадлал өндөр байгаа тул хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарахыг сануулж байна. 

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 923, үүнээс эдгэрсэн 384 хүн байна. Одоогоор 530 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг, хүнд 3, хүндэвтэр 45, хөнгөн 481 хүн эмчлүүлж байна. 

Баянзүрх дүүрэгт эмнэлэгт хэвтэж байсан хоёр иргэний хувьд нэг нь энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэж, 15-нд эмнэлгээс гарч гэртээ очсон. Тухайн иргэний хувьд гэртээ өвөөтэйгээ амьдардаг, гэртээ байсан гэж мэдүүлсэн. Нөгөө халдвар илэрсэн иргэний хувьд энэ сарын 11-нд эмнэлэгт хэвтэж, 16-нд биеийн байдал өөрчлөгдөж, халуурсан. Тухайн иргэний ойрын хавьтал болох нэг тасагт хэвтэж байсан ойрын хавьтагч нарыг тусгаарласан. 

. Баянзүрх дүүргийн иргэдийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандахыг зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.