СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын эрдэмтэд Ковид-19-ийн үүслийг судлахаар Уханийг зорино

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр олон улсын 10 эрдэмтний баг ирэх сард Хятадын Ухань хотыг зорихоор болжээ. Эрдэмтэд Уханьд очиж дэлхий даяар 75 сая хүн халдварлаж, 1,6 сая хүн эндээд байгаа Ковид-19 коронавирусийн үүсэл гарлыг судлах юм байна. Тэд Ухань хотод сар гаруйн хугацаатай ажиллахаар тохиролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн тархалтын эхэн үед ДЭМБ-ыг Хятадтай үгсэн хуйвалдсанаас гадна хариуцлагаа ухамсарлаагүй хэмээн буруутгаж байсан юм. Тэгвэл . Эх сурвалжууд уг хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхөд Бээжин дурамжхан байсан тухай дурдсан байна.

Дэлхийн улс орнуудад Ковид-19 гэж нэрлэгдээд буй коронавирус нь анхлан Хятадын Ухань хотын амьтны хар захаас гаралтай гэсэн таамаг ихээр гарсан. Тэр дундаа хар зах дээр зарагдаж байсан сарьсан багваахайнуудаас хүнд анх халдварласан гэж таамаглаад байгаа юм.

Вирус хаанаас анх үүссэнийг тогтоох асуудал их гүрнүүдийн дунд багагүй зөрчил үүсгэсээр ирсэн. Дональд Трамп Хятадын Засгийн газрыг вирусийн үүсэл гарлыг нуун дарагдуулахыг оролдож байна хэмээн буруутгадаг.

Тэгвэл ирэх сард Уханийг зорих биологич, эрдэмтдийн баг хэн нэгнийг буруутгах бус харин ирээдүйд халдвар дахин тархахаас сэргийлэх зорилготой гэдгээ АР агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Германы Роберт Кочийн хүрээлэнгийн эрдэмтэд Фабиан Линдерцийн хэлж байгаагаар аливаа улс орныг буруутгах биш, харин чухам юу болсныг тогтоож судлах, түүнийг ойлгохыг хичээснээр ирээдүйд цар тахлын эрсдэлийг бууруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Хэдийгээр олон нийтийн дунд . Мөн хүнд халдварлах чадамжтай энэ вирус өнгөрсөн хэдэн арван жилийн турш сарьсан багваахайнд илрэлгүй нуугдаж байсан байж болзошгүй юм.

Одоогоос яг жилийн өмнө Уханий төв эмнэлгийн эмч Ли Вэнлиан шинэ төрлийн халдвар байж болзошгүй гэдгийг хамт ажилладаг нөхөддөө анхааруулснаар хамгийн анх Ковид-19-ийн талаар хүн төрөлхтөн мэдэж байсан тохиолдол байж болох юм. Харин Хятадын цагдаа нар түүнийг худал мэдээлэл тараахгүй байхыг шаардан, хэрэг үүсгэн шалгаж байсан ч хоёрдугаар сард өвчтөнүүдээ эмчилж байхдаа өөрөө халдвар авч харамсалтайгаар нас барсан.

Үүний дараа дөрөвдүгээр сард дэлхий даяар уг вирусийг Уханий лабораториос тархсан гэх цуу яриа ихээр гарсан. Мөн Америкийн цэргийн баазын биологийн зэвсэг алдагдсан гэж үзэх ч тохиолдол байсан. Харин Америкийн үндэсний тагнуулын албанаас уг вирус хүний гараар бүтээгдээгүй байгалийн амьтнаас хүнд санамсаргүй байдлаар, аль эсвэл лабораторийн алдаанаас болж халдварласан гэж мэдээлсэн юм.

Гэвч эдгээрийн аль нь ч батлагдаагүй мэдээлэл бөгөөд Хятадад анх илэрсэн учир олон улсын тавцанд Бээжинг илтэд буруушаах явдал гарсан. Үүнээс болоод Америк-Хятадын худалдааны дайн хурцатсанаас гадна Хятад-Австрали улсуудын хооронд худалдаа эдийн засгийн шинэ дайны эхлэл тавигдаад байгаа. Өөрөөр хэлбэл Австрали улс Хятадыг коронавирусийн тархалтад буруутгаснаас үүдэн Хятадын Засгийн газар Австралийн дарс, бусад бүтээгдэхүүний татварыг нэмж, улмаар энэ долоо хоногт нүүрсийг нь худалдаж авахаас татгалзсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.