СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-17

LIVE: Т.Батцогт: Баянзүрх дүүргийн ИТХ төсвөө хугацаандаа баталж чадахгүй боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Орон нутгийн төсвийн тухай хуулиар 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2021 оны төсвөө батлах хуультай. Төсвийн тухай хуулиа арав хоногийн өмнө иргэдийн төлөөлөгч нарт танилцуулж, төсвийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нарт төсвийн талаарх мэдээллийг өгөхгүй байгаа талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт мэдэгдэв. 

Иймд БЗД-ийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид дүүргийн ИТХ-ын дарга А.Баярт асуудлаа танилцуулж, ирэх онд дүүрэгт ямар ажил хийх, цар тахалтай энэ үед хэрхэн ажиллах, төсөвлөсөн төсөв хаана байгаа талаар шаардлага тавив.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх төсвийн тухай хууль зөрчиж, төсвөө цаг хугацаанд бариагүй. Энэ сарын 2-нд дүүргийн төлөөлөгч нарт дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр гэх долоон хуудас зүйлийг өргөн барьснаас бусдаар төсвийн танилцуулага явуулаагүй. Баянзүрх дүүргийн хувьд Ковид-19 хэрхэн тэмцэх талаар ямар төлөвлөгөө, төсөв алга.

Бид нарын хувьд төсөв өргөн баригдсан уу? Баригдсан бол ИТХ-ын төлөөлөгч нартаа танилцуулж, юунд зарцуулах талаар мэдмээр байна. Маргааш төсвийн хурлаа зарлачихсан гэтэл бид нарт өнөөдөр хүртэл мэдээлэл алга.

Энэ бүхнээс харахад төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүй. Ажлуудаа төлөвлөөд явж байхад төсвөө цахимаар хэлэлцэнэ гэснээс өөр зүйл байхгүй байна.

БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр дээр асуудлаа тавих гээд иртэл ажил дээрээ байхгүй байна. Маргааш Иргэдийн хурал хуралдах ёстой байтал иргэдийн хурал ажлаа хийж чадахгүй байгаад иргэдийнхээ өмнөөс харамсаж байна. Маргааш төсөв хэлэлцэхгүй гэсэн үг. Дүүрэг маань төсвийн тэг зогсолт хийхээр болж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.50

Bat tsogt dargiig dvvrgiin dargaar tabii

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.