СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-17

Агаарын бохирдолтод хамгийн өртөмтгий бүлэг бол хүүхдүүд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Агаарын бохирдолтод хамгийн өртөмтгий эмзэг бүлэг бол хүүхдүүд юм. Агаарын бохирдолоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230,000 хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 7 500,000 гаруй хүүхэд дотоод  орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байна.

Иймээс Монгол Улсад хүүхдийн сайн сайхныг хангах нэг гол хүчин зүйл нь тэднийг агаарын бохирдлоос хамгаалах.

Эцэг эхчүүд үр хүүхдээ агаарын бохирдлоос хамгаалахын тулд хамгийн түрүүнд амьдралынхаа 80-90 хувийн өнгөрүүлж буй дотоод орчны агаарыг байнга цэвэр байлгах явдал юм. Тэр дундаа жирэмсэн болон нэг хүртэлх насны хүүхдийг тамхины утааны өртөлтөөс сэргийлэх нь хамгийн чухал.

Гэртээ тамхи тахахгүй байх нь та хүүхдийнхээ болоод гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд оруулж байгаа хамгийн том хөрөнгөр оруулалт тул та хорт зуршлаасаа салж хайртай хүмүүсээ хамгаалаарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.