(2020/1998 2020.12.07 ны өдөр)
Европын холбоо анх удаа дэлхийн хэмжээнд хүний эрхийн ноцтой зөрчил хаана болж байгаагаас үл хамааран холбогдох хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд, үүнд төрийн болон төрийн бус оролцогч этгээдийг хамруулах боломжийг бүрдүүлж, дэлхийн хэмжээнд хүний эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол, журам баталжээ.
Энэ арга хэмжээний дүнд хүний эрхийг зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн Европын Холбоонд зорчих эрхийг хязгаарлах, хувь хүн болон аж ахуйн нэгжийн хөрөнгө болон эдийн засгийн нөөцийг царцаана. Түүнээс гадна ЕХ-с гаргасан жагсаалтад орсон хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулах, босгохыг хориглоно.
Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тохиолдлуудад дараах зөрчлүүдийг авч үзнэ. Үүнд:
(а) Геноцид буюу хомроглон устгах
(б) Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг;
(в) Хүний эрхийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг дараах үндэслэлд хамруулна.
(i) энэ зүйлд дурдсан хүн дамлан наймаалах, түүнчлэн цагаач, хууль бус орогногчийн хүний эрхийг зөрчих;
(ii) бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл;
(iii) тайван цугларах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөрчих, урвуулах;
(iv) үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн, зөрчсөн;
(v) шашин шүтэх, итгэл үнэмшлийн эрх чөлөөг зөрчих, урвуулах гэх мэт зөрчлийг хүний эрхийг онц ноцтойгоор зөрчиж байгаад тооцох юм.
Энэхүү шийдвэр нь дээрх зүйл заалтад тусгасан хүний эрхийг ноцтой зөрчиж буйг зөрчлийг дэмжих, эсхүл оролцож буй хувь хүн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хамаарна.
Үүнд:
(а) Төр төлөөлж буй албан тушаалтнууд /төрийн өндөр албан тушаалтнууд/
(б) Тухайн нутаг дэвсгэр дээр хяналт, эрх мэдлээ тогтоосон бусад оролцогчид буюу албан тушаалтнууд;
(в) 2020/1999 оны Шийдвэрийн (CFSP) 1-р зүйлийн 4-т заасны дагуу бусад төрийн бус оролцогчид.
Гишүүн улсууд дараах хүмүүсийг өөрсдийн нутаг дэвсгэрт нэвтрэх, дамжин өнгөрөхөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авах ба эдгээрт,
(а) 1-р зүйл заалтад тусгасан хүний эрхийг зөрчиж буй үйлдэлд хамааралтай хувь хүмүүс
(б) 1-р зүйлийн 1-д заасан буюу хүний эрхийг зөрчих үйл ажиллагаанд санхүүгийн, техникийн болон материаллаг дэмжлэг үзүүлдэг, эсвэл түүнтэй холбоотой бусад этгээд, үүнд төлөвлөлт, удирдамж, захиалга, туслалцаа, бэлтгэл, хөнгөлөлт урамшуулалт авах замаар оролцдог хувь хүмүүсщ
(в) Дээрх хүмүүстэй холбоотой хувь хүмүүс
Гишүүн улс эсвэл Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн саналыг үндэслэн, хэрэгжүүлэх зөвлөл нь хориг арга хэмжээний жагсаалтыг тогтоож, хянан үзэж, нэмэлт өөрчлөлт оруулах болно.
Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах нь Европын Холбооны гадаад үйл ажиллагааны тулгын чулуу, тэргүүлэх чиглэл хэвээр байгаа бөгөөд хүний эрхийн ноцтой зөрчил, хүчирхийллийг арилгах Европын Холбооны шийдвэрийг илэрхийлж байгааг шийдвэрт онцлон тэмдэглэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.